АВЬЯАС ЕБС
Ерөнхий боловсролын Авьяас сургууль
сургуулийн бие даасан цогц системийг нэвтрүүллээ.
Хөвсгөл нутгийн олон ястны өв соёлд суурилсан хүмүүжил, боловсролын орчноор дамжуулан сурагчдын авьяас, сонирхлыг нээн илрүүлж, зөв чиглэлд хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
Сурагчийн онцлог, авьяасыг судалгаа, ажиглалт, сорилын аргаар тодруулна.
Авьяас, сонирхолд нь тохирсон сургалт, дугуйлан, ур чадварын хөтөлбөрт хамруулна
Онол ба практикийг хослуулсан сургалт, туршлага дээр тулгуурласан хөтөлбөрөөр дамжуулан мэдлэгийг бататгана.
Суралцах чиг баримжаа, мэргэжлийн сонирхлыг тодорхойлж, зөвлөх, чиглүүлэх ажил хийнэ
төсөл нь багш, сурагч, эцэг эхчүүдэд ямар давуу талыг үүсгэх вэ?
Багш, сурагчид нэг файл дээр зэрэг ажиллаж, бодит цагийн өөрчлөлтүүдийг харах боломжтой (Word, Excel, PowerPoint Online).
Teams-ээр дамжуулан анги бүрд групп үүсгэж, чат, уулзалт, даалгавар зохион байгуулна.
OneNote-оор хичээлийн дэвтэр үүсгэж, багш сурагч хоёр хооронд шууд харилцаж, даалгавар өгөх, засах боломжтой.
Forms ашиглан онлайн шалгалт, асуулга явуулах, автоматаар оноо тооцох боломжтой.
Цагийн хуваарь, хичээлийн төлөвлөгөө, уулзалтуудыг Outlook болон Teams ашиглан хялбар удирдах боломжтой.
Автоматжуулсан даалгавар, шалгалт, дүнгийн бүртгэл зэрэг нь багшийн ачааллыг бууруулж, илүү бүтээлч ажилд төвлөрөх боломж олгоно.
OneDrive дээр файлууд автоматаар хадгалагдана. Алдагдах, устах эрсдэлгүй.
Microsoft-ийн өндөр түвшний мэдээллийн хамгаалалттай тул хэрэглэгчийн мэдээлэл аюулгүй хадгалагдана.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьяас билгийг тодруулан, хөгжил төлөвшлийг дэмжиж, хүүхдийн цаашид суралцах чиг баримжааг тодруулан Хөвсгөл нутгийн 6 ястны өв соёлыг өв соёлыг өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор 2010 онд Авьяас сургууль үүсгэн байгуулагдаж байв.