Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм

Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой ба 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 хүний өвчлөлийэ тохиолдол буюу жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж нас баралтын хамгийн өндөр байсан.

Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2015 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол бүргтгэгдсэнээс 1 тохиолдол нас барж, 1 тохиолдол эдгэрсэн.

Тарваган тахал нь хавар 4 дүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to top