Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Аймгийн аварга шалгаруулах “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2025” тэмцээнийг энэ сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулав. Мөрөн сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн 50 гаруй өсвөрийн аврагчид мэдлэг сорих асуулт, хариултын цэг, усанд осолдогчийг аврах цэг, анхны тусламжийн цэг, хүч, тамир сорих цэг, 77мм-ын хоолой эвхэх, шилжүүлэн холбох цэг гэсэн 5 цэгт авхаалж самбаа, хүч,чадал оюунаа сорьж өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.
Тэмцээний “ТУСГАЙ БАЙР”-Т НУТГИЙН АВАРГУУД СУРГУУЛИЙН “ИРЭЭДҮЙН ХАМГААЛАГЧИД” БАГ, өргөмжлөл, дурсгалын зүйлээр
ГУТГААР БАЙР-Т ГУРВАН-ЭРДЭНЭ СУРГУУЛИЙН “СҮЛД” БАГ, хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр
ДЭД БАЙР-Т ЭРДМИЙН ДАЛАЙ СУРГУУЛИЙН “JAGUAR” БАГ мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр
ТЭРГҮҮН БАЙР-Т АВЪЯАС СУРГУУЛИЙН “ИЛД” БАГ цом, алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнагдлаа. Мөн тэмцээнд оролцсон зургаан сургуулийн 50 гаруй тамирчдад дундаас хурд хүч, авхаалж самбаа, үлгэр дуурайлал, манлайлал үзүүлэн оролцсон ТИТЭМ СУРГУУЛИЙН М.ЧИНХҮСЛЭН, АВЪЯАС СУРГУУЛИЙН Д.ЖАРГАЛСАЙХАН, ЭРДМИЙН ДАЛАЙ СУРГУУЛИЙН Ш.АНХБАЯР ДЭЛГЭРМӨРӨН СУРГУУЛИЙН Б.ГАЛБАДРАХ нарт өргөмжлөл, дурсгалын зүйл тус тус гардуулав. ӨСВӨРИЙН АВРАГЧ-2025 тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид, багш дасгалжуулагч нартаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.
Тэмцээнийг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн Аймгийн Боловсролын газар, ХГБХХГ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн дунд шатны хороо, Титэм ЕБС болон идэвхтэй оролцсон ерөнхий боловсролын сургууль, багш, сурагчдадаа талархал илэрхийлье.




