Month: September 2025

Хөвсгөл аймгийн хэмжээнд тарваган тахал өвчний улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа цахимд шилжлээ

Манай сургууль Microsoft 365 системийг ашиглан сургуулийн бие даасан цогц системийг нэвтрүүлснээр  1-12 дугаар ангийн нийт 900 сурагч,  70 гаруй багш цахим хичээлдээ тасралтгүй хамрагдах боломж бүрдлээ. Хичээл, сургалтын үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр Microsoft Teams платформ ашиглан зохион байгуулж чадсан нь багш, сурагчдын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэв.Цаашид ч энэхүү цахим платформыг тогтмол ашиглан сургалтын чанарыг […]

2025-2026 оны хичээлийн жил эхлэж 10 дугаар ангийн сурагчдыг дунд ангид  угтан авах “Би ахлах ангийн сурагч боллоо” арга хэмжээ 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээгээр

🦋 Сурагчдыг хүндэтгэлтэйгээр угтан авах, анги хуваарилалт танилцуулах🦋 11-12 дугаар ангийн ах эгч нарын мэндчилгээ🦋 Хичээл орох багш нарыг танилцуулах үйл ажиллагаа🦋 Төрөлжсөн сургалтын танилцуулга, бүртгэл🦋 Мэргэжил сонголт, хичээл сонголтын чиглүүлэг🦋 Эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн сургуулийн ахлах ангид хэрэгжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч хамтран ажиллалаа.

2025-2026 оны хичээлийн жил эхлэж 6 дугаар ангийн сурагчдыг дунд ангид  угтан авах “Би дунд ангийн сурагч боллоо” арга хэмжээ 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээгээр

🦋 Сурагчдыг хүндэтгэлтэйгээр угтан авах🦋 7-9 дүгээр ангийн ах эгч нарын мэндчилгээ🦋 Хичээл орох багш нарыг танилцуулах үйл ажиллагаа🦋 Төрөлжсөн сургалтын танилцуулга, бүртгэл🦋 Эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн сургуулийн дунд ангийн сурагчдыг хөгжүүлэх бодлого үйл ажиллагаа, сургалтын онцлогийн талаар чиглүүлэг өгөх үйл ажиллагаа болов.

2025-2026 оны хичээлийн жил эхлэж 1 дүгээр ангийн сурагчдыг сургуульд угтан авах “Би сурагч боллоо” арга хэмжээ 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээгээр🦋 Бяцхан сурагчдаа угтан авах үйл ажиллагаа🦋 2-5 дугаар ангийн ах эгч нарын үзүүлбэрүүд🦋 Эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн бодлого үйл ажиллагаа, сургалтын онцлогийн талаар чиглүүлэг өгөх үйл ажиллагаа болов.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм

Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой ба 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 хүний өвчлөлийэ тохиолдол буюу жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу 6 тохиолдол батлагдаж нас […]

АВЬЯАС сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт

Монгол Улсын гавьяат багш Т.Доржжүгдэрийн нэрэмжит Ерөнхий боловсролын “Авьяас” сургуулийн -хамт олон 2024-2025 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортын амжилтаараа аймаг улсын чанартай тэмцээн уралдаанаас 306 медаль хүртэж, ЭЕШ-ийн дундаж үнэлгээг 5%-аар ахиулан, ЭЕШ-ын монгол хэлний судлагдахуунаар Энхцэцэг багшийн бэлтгэсэн 1 хүүхэд 800 оноо авсан зэрэг арвин амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Та бүхэндээ […]

Scroll to top